3D сканнын үйлчилгээ

3D загварт хэтэрхий их мэдээлэл гэж үгүй

Геомастер ХХК нь өөрийн Faro X130 болон Trimble TX8 3D scanner ашиглан 3 Хэмжээст лазер сканнерийн үйлчилгээг үзүүлдэг..

Бидний лазер сканнер дээр суурилсан бүтээгдэхүүнүүд нь уламжлалт хэмжилтийн хийж чадахааргүй, очиж хэмжих боломжгүй, аюултай газруудад ихэвчлэн ашиглагддаг. Хэрэглэгчид маань гаргаж авсан моделийг гүйцэтгэлийн зураглал, барилгын хяналт, загварыг бодит байдалд шалгах гэх мэт олон зүйлд хэрэглэдэг.

Манай техникийн багийн боловсруулсан өгөгдлүүд доорх байдлаар ашиглагдаж болно:

  • Трасс
  • Гүйцэтгэлийн зураг
  • Хэмжээний анализ
  • Өмч хөрөнгийн менежмент
  • Барилгын дизайн гаргах
  • CAD дээр суурилсан үзлэг
  • Гэмт хэргийн анализ
  • Загвар үйлдвэрлэлийн зөрүү шалгах
  • Ачаа тээврийн баталгаажуулалт
  • Үйлдвэрлэлийн процессийн үзлэг
  • Том эд ангийн шалгалт
  • Машины калибровк
  • Үл хүрэлцэх үзлэг
  • Буцаан инженерчлэх (Reverse Engineering)
  • Роботын калибровк
  • Багаж хэрэгсэл үйлдвэрлэх, тохируулах
  • Виртуал симуляци
  • Ослын зураглал