Агаарын зураглал

Хурдан, нарийвчлал өндөр, зардал багатай

Геомастер ХХК-ны нисгэгчгүй агаарын онгоцыг ашиглан хаана ч хэзээ ч хүссэн үедээ хамгийн зардал багатайгаар өндөр чанартай зураглалын үйлчилгээг авах боломжтой. 

Байр зүйн хэмжилт

DSM болон ортофото зураглал нь  уул уурхайн компаниудад байгаль орчны асуудал, эзэзлхүүний тооцоолол болон төлөвлөгөөг харахад хамгийн хэрэгтэй хэрэгсэл юм. Шинэ уул уурхайг нээхэд нээхэд тасралтгүй хэмжих нь маш чухал.

Газар шорооны ажил эрхэлдэг компаниуд том масштабтай ажилд маш их цаг, мөнгө зарцуулдаг. Харин нисгэгчгүй онгоцны үйлчилгээ нь алс хол хүрэхэд хүндрэлтэй байршлуудад байр зүйн хэмжилтийн ажил хийхэд зайлшгүй байх ёстой үйлчилгээ юм.  

    

Дэд бүтцийн зураглал

Дээрх салбаруудын нэгэн адил судалгааны агентлагууд болон барилгын компаниуд дэд бүтцийг сайжруулах асуудалтай тулгарч байна.

Эрэлт хэрэгцээтэй хурдацтай зураглалын үйлчилгээ (ортофото) нь барилгын түншлэл, загварчлал, төлөвлөлтөд маш үнэ цэнэтэй хэрэгсэл болжээ.

Замын ажил, гүүр, суваг, үерлэлтийн газруудад агаараас хялбараар хянах боломжтой болсон. Ингэснээр инженерүүдэд дэд бүтцийг барьж байгуулахад шаардлагтай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах боломжийг олгодог. 

Манай нисгэгчгүй онгоцны үйлчилгээ нь 1:500-1:25000 масштабтай байр зүйн зураглалыг гүйцэтгэх боломжтой.

Ургацын мониторинг

Манай энэхүү төгс шийдэл нь хөдөө аж ахуйд ч мөн ашиглагдах боломжтой.

Бидний энэхүү зураглал нь газар нутгийн хөгжлийг зөв төлөвлөх, газар тариалан, тариалангийн талбайг гүнзгийрүүлэн хайх, боломжийг олгодог. Түүнчлэн

Түүнчлэн, манай үйлчлүүлэгчид харагдахуйц болон ойрын хэт улаан туяаны зургийг хослуулснаар бордооны менежмент, зорилтот ургацын талаар өндөр нарийвчлалтай мэдээлэл авах боломжтой.

2,4 см нягтаршилтай (нислэгийн өндрөөс хамааран) Орто болон DEM зураглалыг нисгэгчгүй онгоцыг ашиглан агаараас авна.