Геодезийн үйлчилгээ
Нийт шийдвэрийн 70% нь орон зайн мэдээлэл дээр тулгуурладаг
Геомастер ХХК нь геодезийн үйлчилгээгээр Монголдоо тэргүүлэгч компани юм. GIS болон геодезийн салбарт арвин их туршлага хуримтлуулсан байдал нь биднийг аливаа ажлыг чанарын өндөр түвшинд найдвартай, түргэн шуурхай гүйцэтгэх гол түлхүүр болж өгдөг. Үйлчлүүлэгчдийн сэтгэл хангалуун байдал тэднээс ирсэн эерэг санал хүсэлт нь манай компаний үйлчилгээний чанар, чадварыг батлах баталгаа болно.
Бид таньд дараах геодезийн үйлчилгээнүүдийг санал болгож байна. Үүнд:
- Хэвтээ болон босоо дэд сүлжээний хэмжилт, хээрийн хэмжилт, боловсруулалт
- Байр зүйн зураглалын хэмжилт, сүлжээний боловсруулалт
- GPS сүлжээний хэмжилт, боловсруулалт
- Инженерийн хэмжилт боловсруулалтын ажил: Барилга байгууламжийн хэв, суурь, бүтээлийн гажилт шалгах
- Уурхайн хэмжилт боловсруулалт
-Ил уурхайн хэмжилт
-Гүний уурхайн хэмжилт
-Уулын ажлын төлөвлөгөө зохиох
- Орон нутаг болон газар тариалангийн кадастрын хэмжилт
- 1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000 масштабтай байр зүйн зурагжуулалт, тодруулалт,
- 1:200, 1:500, 1:1000, 1:2000, 1:5000 масштабтай байр зүйн зураг, түүний холболтын ажил
- Газар зохион байгуулалтын ажил
- GIS мэдээллийн сан үүсгэх
- Газар доорх шугам сүлжээний хэмжилт
- 3D сканнерын үйлчилгээ